“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” ашиглалтад орлоо
Чихэнд чимэгтэй
2024-05-29
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” өчигдөр ашиглалтад орлоо. Энэ төв Тавантолгойн Баруун, Зүүн цанхын уурхайгаас олборлосон түүхий нүүрсийг хүлээн авч буталж тээвэрлээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Нүүрс баяжуулах” үйлдвэрт нийлүүлэх юм. Түүхий нүүрсийг төмөр замын тээвэрт бэлтгэн вагонд ачих технологийн бүрэн автомат ажиллагаатай, долоон дамжлагатай энэ төв бүх дамжлагаараа цагт 3500 тонн, хоногт 64 мянган тонн буюу жилд 20 сая тонн нүүрс бутлах, ангилах, холих, дамжуулах, галт тэрэгний хөдөлгөөн дунд зогсохгүйгээр нэг вагонд 60 секундэд ачих хүчин чадалтай аж. Ийнхүү бүрэн автомат логистикийн төв ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэн олон улсад борлуулах боломжтой болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.